Алдарт хөлбөмбөгчин Cristiano Ronaldo-н дөнгөж мэндэлсэн хүү нас баржээ

Үйл явдал

6 сарын өмнө алдарт хос Cristiano Ronaldo болон Georgina Rodríguez нар ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлаж байсан. Гэвч харамсалтай нь ихрийн нэг нь нас барсан тухай харамсалтай мэдээ дуулгалаа.

Энэ тухай 4-р сарын 18-нд хос өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэд бичихдээ

“Чи минь бидний сахиусан тэнгэр. Ямар ч эцэг эхийн хувьд хамгийн хүнд мэдрэмж, бидэнд үлдсэн бяцхан охин минь л энэ мөчийг жаахан ч болов гэрэл гэгээтэй байлгаж, итгэл хайрлаж байна.”

гэж гашуудлаа илэрхийлжээ.