Сармагчны цэцэг өвчний тохиолдол Европт 100 хүрсэн тул ДЭМБ яаралтай хурал зарлалаа

Үйл явдал

Европт 100 гаруй тохиолдол батлагдсан мөн сэжигтэй гэж бүртгэгдсэний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баасан гарагт яаралтай хурал хийхээр болжээ.

Германы зүгээс "Европ дахь хамгийн том дэгдэлт" гэж тодорхойлсон, Бельги, Франц, Герман, Итали, Нидерланд, Португал, Испани, Швед, Их Британи зэрэг есөн улс, мөн АНУ, Канад, Австралид бүртгэгдсэн байна. Испанид Баасан гарагт 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн, гол төлөв Мадрид, иймд бүс нутгийн захиргаа ихэнх халдвар батлагдсан сауныг хаасан байна. Израилийн эмнэлэгт Баруун Европоос ирээд удаагүй байгаа 30 гаруй насны эрэгтэй эмчлүүлжээ.

АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан "Одоогийн байдлаар олон нийтэд эрсдэл бага байж магадгүй" гэлээ.

Харин Роберт Кохын хүрээлэнгийн ажилтан Фабиан Леендертц энэхүү дэгдэлтийг тахал гэж тодорхойлсон. "Гэсэн хэдий ч энэ тахал удаан үргэлжлэх магадлал бага байна. Хавьтлыг мөшгих замаар тохиолдлуудыг сайн тусгаарлах боломжтой, шаардлагатай бол хэрэглэж болох эм, үр дүнтэй вакцинууд байгаа" гэж цааш хэлжээ.

ДЭМБ-ын Европын тэргүүн "Зуны саруудад хүмүүс үдэшлэг, баяр наадамд цугларах үед халдварын тархалт  хурдасч магадгүй" гэж санаа зовж байгаагаа хэлжээ. 

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин байхгүй ч ДЭМБ-ын мэдээлснээр салхин цэцэг өвчнийг устгахад ашигладаг вакцинууд сармагчны цэцэг өвчний эсрэг 85% хүртэл үр дүнтэй байдаг.

Эх сурвалж: Reuters