Пакистаны Пешавар мужийн хэд хэдэн хотуудад цагдаагийн офицерууд болон Хыбер Пашнтунхва элит хучнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаал сүмд болсон Даваа гарагийн аймшигт дэлбэрэлтийн дараа болж байгаа юм. Дэлбэрэлтээр 100 хүн амиа алдсан бол, 3 хүнээс бусад нь бүгд цагдаа нар байжээ.
Даваа гарагийн лалын сүмд болсон дэлбэрэлт нь Пакистаны аюулгүй байдлын хүчнийхны хамгийн их хохирол амссан хэрэг болсон юм. Пешавар нь сүүлийн хорин хэдэн жилийн турш хүчирхийлэлд авсан Пуштун омгийн нутаг дэвсгэрийн захад оршдог байна. Тус бүс нутаг дахь хамгийн идэвхтэй зэвсэгт бүлэглэл Пакистаны Талибан буюу Техрик-и Талибан Пакистан бүлэглэл нь сүүлийн үед Исламабад дахь засгийн газрын эсрэг үйл ажиллагааныха хүрээнд цагдаа нарыг онилсон халдлага ихээр үйлдэж байгаа юм. Даваа гарагийн сүмийн дэлбэрэлтийг ТТП бүлэглэл үйлдээгүй гэж үгүйсгэсэн байна. Харин тус мужийн цагдаагийн газрын дарга Моаззам Жах Ансари Ройтерс агентлагт хэлэхдээ, тус зэвсэгт бүлэглэлээс салан тусгаарласан Жамат-ул-Ахрар нэртэй бүлэглэл дэлбэрэлттэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байна.