Перуд 500 жилийн настай гүүрийг сэргээн засварлаж байна

Энтертэйнмент

Перу улсын зүүн өмнөд хэсэгт байрлах Куско гэх газарт 500 жилийн настай эртний дүүжин гүүрийг сэргээн засварлаж эхэлжээ.

Кускод байрлах энэ гүүр нь эртний инкуудын ашиглаж байсан дүүжин гүүр юм. Кесвачака нэртэй энэ гүүр нь Апутимак голын дээгүүр байдаг, чачакомо гэх ургамлаар хийсэн олсон утсаар хэлхэж хийсэн гүүр юм.

Гүүр нь 33 метрийн урттай, 1,2 метрийн өргөнтэй гэнэ. Перугийн инкуудын эртний дүүжин гүүрийг 2013 онд ЮНЕСКО дэлхийн өв соёлын жагсаалтад багтаажээ.