Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон танго бүжгийн ДАШТ-ний ялагчид тодорлоо

Энтертэйнмент

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон танго бүжгийн ДАШТ-ний ялагчид тодорлоо. 

Буэнос Айрест болсон олон улсын тэмцээний аваргаар энэ жил Аргентины бүжигчид бараг бүх төрөлд тэргүүлсэн байна.

Эммануэль Касаль болон Янина Мусика нар ДАШТ-ний тайзны төрөлд тэргүүлэн, тэдний акробат хөдөлгөөн бүхий үзүүлбэр олон нийтийн таашаалд хамгийн ихээр нийцжээ.

Тайзны танго бүжгийн төрөлд 2-рт Федерико Каррисо болон Хуан Сегуй нарын эрэгтэй хос орсон байна. Тэдний үзүүлбэр ч мөн урьд байгаагүй өвөрмөц үзүүлбэр болсныг тэмцээний шүүгчид тэмдэглэжээ.

Салоны танго буюу илүү удаан хэмнэлтэй бүжгийн төрөлд Агустин Агнес болон Барбара Феррейро нарын хос тэргүүлсэн байна.

Аргентин танго бүжгийн ДАШТ-ний финалын тэмцээн анх удаа Буэнос-Айрес хотын төвд, задгай талбайд, гудамжинд болжээ.