Зохиолч Жоан Роулинг хүүхдэд зориулсан шинэ номоо хэвлүүлжээ

Энтертэйнмент

Илбэчин хүү Харри Поттерын тухай номын зохиолч Жоан Роулинг хүүхэд багачуудад зориулан шинэ ном бичжээ.

Английн зохиолчийн бичсэн шинэ ном худалдаанд гарсан байна. Жоан Роулинг сүүлийн жилүүдэд ихэнхдээ насанд хүрэгсдэд зориулан зохиол бүтээл туурвиж байсан юм. Тэгвэл зохиолч дахин хүүхдэд зориулан ном гаргаж, “Зул сарын тоорой” нэртэй номоо хэвлүүлжээ. Түүний энэ номонд 7 настай бяцхан хүү өөрийн хайртай тоглоомоо аврахаар шидэт орныг зорьж, олон сонирхолтой адал явдалтай учирч байгаа тухай өгүүлдэг байна.