Лондон хотноо хунтайж Чарльзын уран зургийн үзэсгэлэн гарчээ

Энтертэйнмент

Английн нийслэл Лондон хотод хунтайж Чарльзын усан будгаар зурсан бүтээлийн үзэсгэлэн гарчээ. 

Их Британийн үе залгамжилсан хунтайжийн хувьд энэ нь түүний зурсан бүтээлүүдээр гаргаж байгаа хамгийн томоохон үзэсгэлэн болсон байна. 

Нийтдээ үзэсгэлэнд хунтайж Чарльзын 680 гаруй усан зургийн бүтээлээс 79 бүтээлийг тавьжээ. Үзэсгэлэнд тавих бүтээлүүдээ хунтайж Чарльз өөрөө биечлэн, нэгбүрчлэн сонгон авсан байна. Тэдгээр бүтээлийн дотор байгалийн зураг мөн натюрморт зураг голчилж байгаа юм.  Хунтайж Чарльзын усан будгийн зургийн бүтээлүүдэд Шотландын уулс, Уэльсийн хөдөө газар, Францын прованс, Грекийн Афон, Трансильванийг харуулсан зураг олон байгаа юм. Хунтайж Чарльз өөрийн усан зургийн бүтээлүүдээ A.G. Carrick гэсэн нэрээр зурж, анх хүртэж байсан гүн Каррик гэсэн нэрээ зургандаа ашигладаг байна.