Алдарт дуучин Рианна хөл хүнд болжээ.
33 настай дуучин бүсгүй найз залуу Асап Рокигийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хотноо зурагчдын дуранд өртсөн бөгөөд хэвлийгээ ил гаргахуйц хувцас өмссөн байжээ. Хосууд олон жил найзалж байгаад дуучин Рианна 2020 онд гурван жил үерхсэн найз залуугаасаа салсны дараагаас болзож эхэлсэн юм.
Асап Роки Рианнаг “Миний амьдралын хайр” гэж тодотгосон.