Венецид амны хаалтаа багт наадмын маскаар сольж байна

Энтертэйнмент

Италийн Венеци хотын иргэд амны хаалтаа багт наадмын маскаар сольж байна. 

Венецид уламжлалт багт наадмын улирал эхэлж, үүнтэй зэрэгцээд өнгөрсөн баасан гарагаас эхлэн Италийн эрх баригчид гудамж талбайд амны хаалт зүүх журмыг халжээ.

Венецид цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн туршид уламжлалт багт наадмаа зохион байгуулж чадаагүй ч энэ жил ковидын нөхцөл байдал дээрдэхтэй зэрэгцээд баяраа зохион байгуулах боломжтой болжээ. Венецийн багт наадмыг үзэж сонирхохоор гадны аялагч жуулчид хүрэлцэн ирэх боломжтой байгаа юм. Гэхдээ энэ жилийн багт наадамд ойролцоогоор 80 мянган хүн оролцоно гэж тооцож байгаагийн 30% нь гадны жуулчид байх төлөвтэй байна.