Шулуун үс, нүдээ хүрээлсэн хар будалт, tank top дээрх зангиа.. Энэ дүр төрх танд нэг хүнийг санагдуулж байна уу? Хэрвээ тааж чадсан бол баяр хүргэе, энэ бол 2000-аад оны эхэн үеэс охид залуусыг байлдан дагуулж, шүтээн нь болж байсан дуучин Avril Lavigne юм.
2021 оны 2-р сарын үеэс Avril Lavigne найз залуутай болсон талаар цуурхал гарч эхэлсэн нь дуучин хөгжимчин рэппер Mod Sun байсан юм.
Mod Sun-г мэдэхгүй хүн байвал түүний тухай нэг сонирхолтой факт дуулгахад, тэрээр өмнө нь дуучин жүжигчин Bella Thorne-той, Bella-н найз охин YouTuber Tana Mongeau-тай гурвуулаа үерхдэг байсан... Тиймээ та зөв сонссон, Hollywood шүү дээ, би лав нээх гайхахгүй байна.
За буцаад сэдэвтээ ороход 3-р сарын 27-нд дуучин Mod Sun хайрын хот Парист найз бүсгүй Avril-тайгаа болзож явахдаа, сүй тавих санал тавьсан байна. Энэ тухай 4-р сарын 7-нд дуучин бүсгүй өөрийн инстаграм хуудсан дээрээ постолсноор энэ мэдээ нийтэд ил болж олон залуусын найдварыг тасалсан.
Сүйн бөгж зүрхэн хэлбэртэй том алмаазан шигтгээтэй гэнэ. GIA сертификаттай үнэт эдлэлийн мэргэжилтний хэлж байгаар, энэ бөгж нь 150,000-с 200,000 доллараар үнэлэгдэх юм байна.