Дуучин Camila Cabello “The Voice” шоу нэвтрүүлгийн шинэ улиралд шүүгчээр ажиллана

Энтертэйнмент

25 настай дуучин Camila Cabello 5-р сарын 15-нд өөрийн тикток суваг дээрээ нэгэн видео нийтлэсэн нь маш онцгой нууц задалжээ.

Видео дээр Voice нэвтрүүлгийн шүүгчид болох Gwen Stefani, John Legend, Blake Shelton нартай хамт дуулан төгсгөлд нь энэ намар уулзацгаая гэж хэлсэн. Нэвтрүүлгийг дамжуулагч NBCUniversal суваг энэ мэдээг баталж, түүний фэнүүдийг баярлуулжээ.

Өнгөрсөн улирал Voice шоуны шүүгч Ник Жонасыг орлон дуучин Ариана Гранде орж ирсэн бол энэ жил Грэммигийн шагналт дуучин Келли Кларксоныг орлож Камила Кабэео шүүгчээр ажиллах нь ээ.

Дуучин бүсгүй шоуны өнгөрсөн улиралд Жон Лежендийн багийнханд зөвлөхийн журмаар ажиллаж байсан бол ийнхүү 2022 оны Voice шоунд шүүгчдийн нэг болж байгаад баяртай байгаагаа хуваалцсан байна.