Нетаньяху Эвслийн засгийн газраа байгуулж чадсангүй

Улс төр

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд шинэ засгийн газар эмхлэн байгуулахад олгосон хуулийн хугацаа дуусгавар болсон хэдий ч Ликуд намын дарга ээлжит засгийн газраа эмхлэн байгуулж чадсангүй. Израильд өнгөрсөн 3-р сарын 23-нд болсон парламентын ээлжит бус сонгуулийн дараа Нетаньяхуд олгосон Эвслийн засгийн газар байгуулах хуулийн хугацаа 28 хоногийн дараа дуусгавар болжээ.

Хуулиар олгогдсон хугацаанд Эвслийн засгийн газраа байгуулж чадаагүй талаараа Беньямин Нетаньяху улсынхаа ерөнхийлөгч Реувен Ривлинд мэдэгджээ. Ингэснээр сонгуулийн дараа сайд нарын танхим байгуулах эрхээ эргүүлэн өгсөн байна. Улмаар Израилийн ерөнхийлөгч улсынхаа парламент дахь улс төрийн бүлгүүдтэй зөвлөлдөн, засгийн газар байгуулах эрхийг өөр гишүүнд шилжүүлэн өгөх, эсвэл улсынхаа Кнессет буюу парламентад хандан дараагийн хүнд даалгахын үүрэгдэх юм. Хэрвээ засгийн газраа эмхлэн байгуулж чадахгүй бол хуулийн дагуу 24 дэх удаагийн сонгуулийн үйл явцыг хүчингүйд тооцон, 90 хоногийн дараа дахин шинэ сонгууль зарлахаас аргагүйд хүрнэ. Хэрвээ нөхцөл байдал иймд тулбал Израильд сүүлийн 2 жил хагасын дотор парламентын 5 дахь ээлжит бус сонгууль зарлах юм.