НИКАРАГУАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ 4 УЛС ТӨРЧИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Улс төр

Никарагуад цагдаа хүчнийхэн улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 4 улс төрчийг баривчлан саатуулаад байна. Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө 7 хоног үлдээд байхад цагдаа нар 4 дэх нэр дэвшигчийг саатуулж, ингэхдээ гадны нөлөөлөлд автсан, мөн терроризмыг санхүүжүүлсэн гэсэн албан ёсны шалтгаан хэлжээ.

Никарагуагийн сөрөг хүчний улс төрчдийн нэг Хуан Себастьян Чаморрогийн ярьснаар цагдаагийн офицерууд түүний араас бараг 4 сар гаруй мөрдөн мөшгиж байгаа гэнэ. Тэгвэл мягмар гарагт Никарагуагийн хууль хүчнийхэн сонгуульд нэр дэвшигч Феликс Марадьягийг хууль бус хар тамхины наймааны бүлэглэлтэй холбоотой гэсэн шалтгаанаар баривчилжээ. Түүнчлэн эдгээр хоёр нэр дэвшигчээс гадна АНУ дахь Никарагуагийн элчин сайдаар ажиллаж байсан Артуро Крус болон сэтгүүлч Кристиана Чаморро нарыг баривчлан саатуулжээ. Энэ хоёр хүн мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл ажиглагчид дээрх явдлыг ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох Никарагуагийн одоогийн тэргүүн Даниэль Ортега-гийн өрсөлдөгчдөө дарах гэсэн арга гэж үзэж байна.