Онцгой цаг үед амралтаа авснаас шалтгаалан албан тушаалаасаа буухаар болжээ

Улс төр

Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб ажил үүргээ онцгой цаг үед орхин амралтаа авснаас шалтгаалан албан тушаалаасаа буухаар болжээ.

Афганистан дахь нөхцөл байдал хурцдах үед энэ улсаас иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэх, мөн Их Британийн засгийн газартай хамтран ажиллаж байсан Афганистаны иргэдийг энэ улсаас гаргахтай холбоотойгоор дэгдсэн дуулиан шуугианы улмаас Доминик Рааб өөрийн албан тушаалыг Лиз Трассд алдаж байна. 

Их Британийн засгийн газарт гадаад худалдаа, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах албыг тэргүүлж байсан Лиз Трассыг энэ улсын гадаад хэргийн шинэ сайдаар томилжээ.

Учир нь Афганистан дахь нөхцөл байдал хурцдаж, талибаны бүлэглэл энэ улсын засгийн эрхийг шилжүүлэх авах эгзэгтэй цаг үед Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб Крит арал дээр амарч, Кабул хот эзлэгдээд байх цаг мөчид энэ улсын хамтрагчтайгаа холбогдоогүй, ажил хэргээ явуулаагүй орхигдуулсан байна.