НҮБ: Казахстан дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хүчирхийллээс татгалзахад уриалжээ

Улс төр

НҮБ, Казахстанд үүссэн дотоодын тогтворгүй нөхцөл байдал, жагсаал цуглааныг эв зүйгээр шийдвэрлэхэд уриалсан байна.

НҮБ, Төв Азийн энэ улсад өрнөж байгаа дотоодын эмх замбараагүй байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлэн, хямралыг дэвэргэхгүйн тулд аливаа хүчирхийлсэн алхмаас татгалзахад уриалсан байна.

Энэ талаар НҮБ-ын албаны төлөөлөгч Стефан Дюжаррик тусгай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тэрээр мэдэгдэлдээ Казахстаны сөргөлдөгч талуудыг халдлага хүчирхийллээс татгалзан, улс орондоо дотоодын хямрал дэгдэхээс сэргийлэхийг хүсч байгаагаа онцолжээ. Стефан Дюжаррик мэдэгдэлдээ: -Бид Казахстанд дэгдсэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Бид сөргөлдөгч хүчнүүдийг асуудлаа яриа хэлэлцээрийн замаар, энхийн аргаар шийдэхэд уриалж байна гэжээ.

Түүний мэдээлснээр Казахстан улс дахь НҮБ-ын ажилтнууд болон төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны эсрэг ямарваа саад хийсэн, заналхийлсэн үйлдэл гараагүй болохыг баталсан байна.