ЭНТОНИ БЛИНКЕН: ОХУ нь Украин Улсын эсрэг дайсагнасан бодлого явуулах нь таагүй үр дүнд хүргэж болзошгүй

Улс төр

АНУ-ын Төрийн нар.б.дарга Энтони Блинкен баасан гарагт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзахаар төлөвлөөд байгаа. 

Тэгвэл Женевийн уулзалтаас өмнө Энтони Блинкен Украины хамтрагч Дмитрий Кулебатай уулзаж, Орос-Украины сөргөлдөөн, Украины цаашлаад Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцжээ. 

Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Блинкен: ОХУ-ын тал Украины эсрэг дайсагнасан бодлого явуулж, нутаг дэвсгэр лүү нь халдан довтлох оролдлого хийвэл таагүй үр дүнд хүргэж болзошгүйг дахин сануулсан байна.

Блинкен энэ талаар Украины хамтрагч Дмитрий Кулебатай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон хэлжээ.

Ийнхүү мэдэгдэхдээ АНУ-ын Төрийн нар.б.дарга Оросын талыг нөхцөл байдлыг хяналтаас гаргаж, түрэмгийлсэн дайсагнасан алхам хийж, Москвагийн эсрэг хориг саад тавихад хүргэхгүй байх гэдэгт итгэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Түүнчлэн Блинкен энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ Америкийн тал Москвагаас шаардаж байгаа Европ дахь аюулгүй байдлын асуудлаарх баталгааг бичгэн хэлбэрээр гаргаж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Оросын тал Украинтай сөргөлдөн, зэр зэвсэг цэргийн хүчээрээ далайлган айлган сүрдүүлсээр байвал Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн байна.