Ж.Байден В.Путины эсрэг хориг тавьж магадгүй

Улс төр

ОХУ-аас Украин руу цэргийн дайралт хийх гэж байгаа гэсэн мэдээлэл дэлхий дахинаа онцлох сэдвийн нэг болоод байна.

АНУ-аас Украин дахь ард иргэдээ анхаарал болгоомжтой байж, аль болох өөр улс руу явахыг зөвлөсөн. Хэдийгээр ОХУ-ын эрх баригчид энэ мэдээллийг няцаасан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден дахин мэдэгдэл гаргалаа.

Ингэхдээ ОХУ Украины эсрэг дайралт хийвэл, Ерөнхийлөгч В.Путины эсрэг хориг тавина гэжээ.

Орос болон Украины хилийн ойролцоо Оросууд цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа талаар НАТО-гоос мэдэгдсэн. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мөн л үгүйсгэж, АНУ болон НАТО-гийн явуулга гэж мэдэгдэл хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Украин руу цэргийн нэмэлт хүч илгээхээр төлөвлөөгүй байгаагаа мэдэгдлийн үеэр онцолсон байна.