Италийн бизнесийн төлөөлөл ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзжээ

Улс төр

Италийн бизнесийн салбарын төлөөлөл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Хэдийгээр Италийн эрх баригчдын зүгээс улсынхаа томоохон бизнесийн удирдлагуудыг энэ уулзалтаас татгалзахад уриалж байсан ч видео уулзалт товлосон хугацаандаа болсон юм. 

Италийн эрх баригчид олон улсын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан улсынхаа бизнесийн салбарынханыг дээрх уулзалтаас татгалзахыг хүсч байжээ. Гэсэн ч улс төр, бизнесийг энэ удаад тусад нь авч үзэн, Италийн бизнесийн салбарынхан ОХУ-ын тэргүүнтэй видео-уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр зөвхөн байгалийн хийн нийлүүлэлтийн асуудал төдийгүй мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг хэлэлцжээ. Италийн бизнесийнхэн Оросын 3 бүсэд баригдаж байгаа салхин сэнсний паркад нийтдээ 500 сая еврогийн хөрөнгө оруулаад байгааг Владимир Путин тэмдэглэн хэлжээ. Итали-Оросын хамтарсан худалдааны танхимын санаачлагаар болсон видео-уулзалт хоёр улсын худалдаа-эдийн засгийн салбар, бизнес, хөрөнгө оруулалтын салбарыг дэмжих зорилгоор болсон юм.