Борис Жонсон Украинд айлчилж, В.Путинтай утсаар холбогдоно

Улс төр

Украин Оросын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх долоо хоногт Украин Улсад айлчлахаар боллоо.

Их Британийн Ерөнхий сайд ойрын өдрүүдэд “дипломат хүчин чармайлтаа түргэтгэж”, “хэн нэгний амь нас эрсдэхээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авна” гэж засгийн газрын эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ зарим шүүмжлэгчдийн зүгээс Борис Жонсон дотооддоо нэр хүнд муутай, асуудалтай байгаа хэрнээ гадаадад айлчлал хийж, хоёр улсыг хооронд нь нэгтгэх эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

Үүнээс гадна ирэх Даваа гарагт Их Британиас Оросын эсрэг хатуу хориг тавихаа зарлах төлөвтэй байна хэмээн  The Guardian агентлаг мэдээлжээ.