Путин, Макрон нар Кремльд дээд хэмжээний уулзалт хийлээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо Францын хамтрагч Эммануэль Макроныг хүлээн авч уулзжээ.

Кремльд болсон уулзалтаар талууд ОХУ болон Европын хооронд Украины асуудлаас болж үүсээд байгаа үл ойлголцлын талаар голчлон хэлэлцжээ. 

Кремльд болсон хоёр улсын тэргүүлэгчдийн уулзалт 5 цаг гаран үргэлжилсэн байна. Талууд уулзалтын үеэр ОХУ-ын Аюулгүй байдлын баталгаа, Украины эргэн тойронд үүсээд байгаа хямралын талаар голчлон хэлэлцжээ. Францын тэргүүн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Оросын талтай Украины хямралыг тойрсон асуудлаар хэлэлцэж, цаашлаад энэ талаар Украин, АНУ, ЕХ болон НАТО-ийн талтай мөн үргэлжлүүлэн байр сууриа солилцон, гарц шийдэл олохын төлөө ажиллах болно гэжээ. Түүнчлэн талууд өмнөө тулгамдаад байгаа асуудлыг цаг алдалгүй шийдэж, ямар нэгэн гарц шийдэлд хүрэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Эммануэль Макрон Москвад хийсэн уулзалтаа өндөрлөөд Киевийг зорьж байгаа юм.