Украины талд МИГ-29 цэргийн сөнөөгч онгоц нийлүүлэх саналд АНУ татгалзсан хариу өгчээ

Улс төр

АНУ-ын Батлан хамгаалах яам Польш улсын засгийн газраас тавьсан Украины талд МИГ-29 цэргийн сөнөөгч онгоц нийлүүлэх саналд татгалзсан хариу өгчээ.

Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр Пентагон Польш болон НАТО-ийн бусад хамтрагчидтай Украинд цэргийн сөнөөгч онгоц нийлүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэжээ. 

Украины цэргийн нисэгчид зөвхөн Оросын байлдааны онгоц жолоодсоор ирсэн учраас НАТО-ийн орнуудад хандан Оросын техник, зэр зэвсэг нийлүүлэх хүсэлт тавьж байгаа юм. Вашингтон өмнө нь Америкийн F-16 сөнөөгч онгоцны оронд Польшийн талаас МиГ-29 сөнөөгч нийлүүлэх боломжийг судалж байсан юм.

Тэгвэл Польшийн тал Вашингтоны энэ саналыг хүлээн авч, Украинд МиГ-29 сөнөөгч онгоц нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь Америкийн эрх баригчдыг балмагдахад хүргэжээ. Тиймээс Пентагон дээрх шийдвэрээ эргэн харж, Украинд Польшоос цэргийн техник нийлүүлж оронд нь Польшид цэргийн F-16 сөнөөгчөө нийлүүлэх эсэхийг шийдэх юм.