Албани Улс НАТО-ийн стратегийн бааз байгуулж байна

Улс төр

Албани улс улсынхаа өмнөд хэсэгт НАТО-ийн стратегийн бааз барьж байна. 

Хуучин ЗХУ-ын үед Сталин нэртэй агаарын бааз байсан газарт НАТО-ийн Балканы орнууд дахь стратегийн, тактикийн төвийг байгуулахаар болжээ.

Сүүлд Кучова гэж нэрлэгдсэн Албанийн агаарын баазыг түшиглэн НАТО-ийн Балканы бүс нутаг дахь стратегийн төвийг байгуулахаар шийдвэрлэн, өнгөрсөн 1-р сараас эхлэн шинэчлэн сайжруулах ажил хийгдэж эхэлжээ. Хуучин ЗХУ болон НАТО-ийн сөргөлдөөний он жилүүдэд 1962 оныг хүртэл энэхүү байгууламж нь Оросын талын агаарын түшиц бааз байсан юм. Тэгвэл орчин цагт энэхүү баазыг түшиглэн НАТО-ийн стратегийн төв байгуулахаар тогтон, энэхүү төсөлд 50 сая евро төсөвлөжээ. Шинэ агаарын баазыг ирэх оны сүүлээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Албани улс нь 2009 онд НАТО-д элсч, Умард Атлантын цэргийн эвслийн хувьд Балканы бүс дэх гол түшиц улс орон болжээ.