ОХУ, Серби улсад байгалийн хий үргэлжлүүлэн, хөнгөлөлттэй үнээр тасралтгүй нийлүүлэхээ мэдэгдлээ. Энэ талаар хоёр улсын төр засгийн тэргүүн нар утасны ярианы үеэр тохиролцсон байна.
Владимир Путин, Александр Вучич нар утасны ярианы үеэр хоёр улсын хооронд байгуулах хийн гэрээ хэлцлийн талаар хэлэлцэж, ойрын 3 жилийн гэрээний нөхцлийн талаар тохиролцжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлж байгаагаар Путин, Вучич нар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэн, Косово Москвагийн хоорондын харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хөндсөн байна. Талууд түүнчлэн яриа хэлэлцээрийн үеэр хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг уламжлалт харилцаан дээрээ тулгуурлан бэхжүүлэхээр тохиролцжээ.
Оросын тал Сербид мянган куб/м байгалийн хийг 310-408 доллараар нийлүүлэхээр тохиролцсон нь Европын бусад улс оронд нийлүүлж байсан үнээс бараг 3 дахин, харин ирэх өвөл 10 дахин бага байх гэнэ.