Туркийн засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-аас нэрийг нь өөрчилсөн байна. ОУ-ын нэршлээр Turkey гэж хэлдэг бол одооноос Turkiye болж өөрчлөгджээ. Өнгөрсөн 12-р сараас Туркийн ЗГ нэрээ өөрчлөх ажлыг эхлүүлсэн юм.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушолу твиттер хуудсаараа дамжуулан “Улс орныхоо брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд манай Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы удирдлаган дор эхлүүлсэн ажил үр дүнд хүрлээ” гэж мэдэгджээ.
2021 оны 12-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гуттеришд албан хүсэлтээ явуулсан. НҮБ-аас улс орнууд ОУ-ын нэршилээ юу гэж өөрчлөх нь өөрсдийн эрх бөгөөд ийм зүйл дээр хүсэлт гэхээсээ илүүтэй чөлөөтэй санал бодлоо илэрхийлж болно гэсэн байна.