Борис Жонсон БНЭУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 26-нд БНЭУ-ыг зорин, албаны айлчлал хийхээр төлөвлөөд байсан ч энэ улсад COVID-19 коронавирустай холбоотой нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан айлчлалаа хойшлуулахаар шийдвэрлэжээ. 

Энэ сарын 15-наас хойш Энэтхэг улсад өдөрт 200-аад мянган коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэх болжээ. Цар тахлын нөхцөл байдал ийнхүү хүндэрснээс шалтгаалан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Энэтхэгийн хамтрагч Нарендра Модитай холбогдож БНЭУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулах талаар хэлэлцжээ.

Борис Жонсоны Энэтхэг улсад хийхээр төлөвлөсөн айлчлал ийнхүү дахин хойшлогдох нь гарцаагүй болжээ. Их Британий ерөнхий сайд өнгөрсөн 1-р сард Энэтхэг улсад айлчлахаар төлөвлөөд байсан ч мөн л цар тахлаас шалтгаалан айлчлал 4-р болж хойшлогдоод байсан бол энэ удаад ч мөн дахин хойшлох төлөвтэй болсон байна.