Европын Эйрбас компани “нисдэг такси”бүтээснээ танилцуулжээ

Технологи-360

Европын Эйрбас компани “нисдэг такси”бүтээснээ танилцуулжээ. CityAirbus NextGen гэж нэрлээд байгаа төхөөрөмжийн танилцуулга Францын Тулуз хотноо болсон байна.

Энэ бол “5 дахь элемент” кинон дээр гардаг тайз заслы хэсэг биш, харин Тулуз хотноо байрлах Эйрбас компанид бүтээсэн анхны нисдэг таксины танилцуулга... Гадна талаасаа нисдэг тэргийг санагдуулам энэ аппарат нь ойрын ирээдүйд нийтийн тээвэрт ашиглагдах нисдэг такси юм.

Нисдэг такси нь 4 хүний суудалтай, агаарт хөөрч улмаар цагт 120 км хүртэл хурдлах чадвартай гэнэ.

Түүнчлэн энэхүү такси нь байгаль экологид ээлтэй цахилгаан хөдөлгүүртэй машин юм. CityAirbus NextGenмашиныг илүү боловсронгуй болгохоор зохион бүтээгчид нь үргэлжлүүлэн ажиллаж, ирэх 2023 онд “агаарын нийтийн тээвэрт” нэвтрүүлэх гэнэ.