Шар мэдээ

Ш.Одончимэг Т.Бархүү нарын охин Суни ээж ааваасаа илүү алдартай нэгэн.  Тэгвэл цахим ертөнцийн бяцхан од тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон гэнэ.  

 Хөөрхөн ээжтэй охин кинонд гол дүр бүтээсэн Сүндари Тэнгэр продакшны бүтээл болох тус кинонд жүжигчин Ариунцэцэгтэй хамтран тоглосон гэнэ.  Тус киноны зохиолыг МУГЖ Ш.Одончимэг бичиж өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ.  Тэгвэл энэ сарын 18-нд нээлтээ хийх Хөөрхөн ээжтэй охин киноны дууг бяцхан Суни аавтайгаа хамтран дуулж дүрсжүүлжээ.  Уг дуугаа Real records –д бичүүлж продюссерээр нь реппер Gee ажилласан байна. Харин клипний зураг авалтыг аав охин хоёр Хонгконгод авахуулсан сурагтай.