Шар мэдээ

Үндэсний хөрөнгө оруулалттай "Петро Матад лимитед" компанийн хайгуулын “Херон-1” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос илэрсэн таатай мэдээ цахим орчинд түгэж эхэллээ. Энэ нь Монголын геологичид хоёр дахь удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн тохиолдол болж байна гэж АМГТГ-аас мэдээлж байгаа гэнэ.  

Хамгийн анх  1940 оны 12 дугаар сард геологич, доктор Дүгэрсүрэн хуучин ЗХУ-ын геологич Желубовскийн хамт Дорноговийн сав газарт, Зүүнбаянгийн Барагшуун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байсан түүхтэй. Тэгвэл Монгол хүн шингэн алт гэгддэг газрын тосны хоёр дахь илрүүлгийг ийнхүү хийжээ.  Сонирхуулж хэлэхэд дэлхийн газрын тосны хэрэглээ 84 сая баррель байгаа нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд шавхагдаж дуусах судалгаа байгаа юм.