Шар мэдээ

Холимог тулааны One championship холбооны Maters of fate тулаан өнөөдөр болж байна.  Тус холбоонд манай улсын шилдэг тулаанчид болох МУГТ Нарантунгалаг, Отгонбаатар, Шинэчагтга зэрэг тулаанчид ялалт байгуулж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Филиппин улсын Манила хотод болж Maters of fate тулааны 70 кг-ын жинд дэлхийн аварга Эдуард Фолянгтай манай улсын тулаанч Цогоохүүгийн Амарсанаа хүч үзэж байна. Дэлхийн аварга Эдуард Фолянгийн хувьд энэ жил 34 настай нийт 24 тулаанд орсноос 21 ялалт үзүүлсэн тамирчин юм.  Он гарсаар хоёр тулаанд орохдоо хоёуланд нь ялагдал хүлээжээ.  Харин Амарсанаагийн хувьд АНУ-д 2017 оноос хойш холимог тулаанаар бэлтгэл сургуулилтаа хийж албан ёсны бүртгэлтэй таван тулаанд орсны дөрөвт нь ялалт үзүүлээд байгаа тамирчин юм.