Филиппин Улс 97 жилийн олимпын түүхэндээ хүндийг өргөлтөөр анхны алтан медальтай боллоо

Спорт

Филиппин Улс олимпынхоо түүхэн дэх анхны алтан медалиа авлаа.

Хүндийг өргөгч Хидилин Диаз эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аваргалж, эх орондоо алтан медаль авчирч байхдаа уйлж буй мөч...

Түүний ялалтыг үнэлж засгийн газраас нь 1.8 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх мөнгөн урамшуулал, байраар шагнаж байна.

Хидилин Диаз улсынхаа түүхэнд буюу 97 жилийн дараа анхны Олимпын алтан медалийг авчирч Филиппинийн түүхэнд нэрээ бичлээ.

Нисэх хүчний албан хаагч тэрээр цар тахлын улмаас Малайз Улсад амьдарч байсан. 

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүндийг өргөлтийн ангилалд өрсөлдсөн 30 настай тэрээр тэмцээнийхээ өдөр сүүлчийн шийдвэрлэх өргөлтөөрөө алтан медалийн болзол хангасан юм. 

Диаз Рио-2016 олимпын наадамд 53 кг-ын жинд оролцож байхдаа улсынхаа 23 жил хүлээж байсан хүрэл медалийг хүртэж байсан.

Харин тэрээр Токиогийн олимпод төрийнхөө дууллаа эгшиглүүлж байхдаа өөрийн эрхгүй эхэр татан уйлж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: DailyMail