Шар мэдээ

 

Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх онд ээлжит тулаанаа хийнэ.  АНУ-ын тулаанчтай хийх тэмцээний товоо гаргаж хоёр тал албан ёсны гарын үсгээ зурцгаасан гэнэ.   

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Лондон 2012 олимпын болон 2009 оны мөнгөн медальт Монгол улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дараагийн өрсөлдөгч WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа АНУ-ын тамирчин 30 настай Гарри Расельтай хийнэ.Хоёр боксчны тулаан 2020 оны нэгдүгээр сард болох тов гарчээ. Тулааны гэрээ албан ёсоор хийгдэж хоёр боксчин албан ёсоор гарын үсгээ зурцгаасан гэнэ.  Төгсцогтын хувьд мэргэжлийн дэвжээг сонгосноосоо хойш 11 тулалдахдаа бүгдэд нь ялж IBO холбооны дэлхийн аварга болоод байсан.  Тэрээр энэ удаагийн тулааныхаа тухай таван сарын өмнө мэдээлж Гарри Рассель өөртэй нь тулалдахгүй бол дүрмийн дагуу бүсээ хураалгах учир яалт ч үгүй тов гарах ёстой гэж хэлж байсан удаатай. Мөн мэргэжлийн боксын бүх бүсийг авах зорилготой гэж мэдэгдээд байсан юм.