Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтыг нийт 37 мянган сурагч өгсөн байна. Урьдчилан авч буй монгол хэл бичгийн шалгалтад сурагчид маш сайн бэлдсэн гэдгээ хэлж байна.
Өнөөдөр улс орон даяар нэг цагт Монгол хэл бичгийн шалгалтыг эхлүүллээ. ЭЕШ-ын өмнө авдаг энэ шалгалтад 30 гаруй мянган сурагч хамрагдсан юм. 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд суралцаж төгсөж байна. Энэ удаагийн Монгол хэл, бичгийн шалгалтад өнгөрсөн жилүүдэд суралцаж төгссөн ч ЭЕШ дахин өгөхөөр бүртгүүлсэн 6000 гаруй иргэн бий юм.
Өнгөрсөн хугацаанд шалгалтыг УОК-оос өгсөн журмын дагуу нэг танхимд цөөн хүүхэд байхаар зохион байгуулж байсан. Харин энэ удаад хуучин зохион байгуулалтаар буюу нэг ангид 40 орчим хүүхэд байхаар анги танхимыг зохион байгуулсан юм. Гэхдээ шалгуулагч бүр амны хаалт зүүх шаардлагатай. Энэ удаагийн шалгалтад ямар нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол БҮТ-д хүсэлтээ гарган дараагийн шалгалтад хамрагдах боломжтой албаныхан хэлж байна.