Ковид-19

Манай улсад коронавирусийн дахин нэг тохиолдол илэрлээ. Ингэснээр вирусийн халдвартай нь батлагдсан 11 дэх хүн болж байна. Шинэ тохиолдол өмнөхүүдтэй адил зөөвөрлөгдөн ирснийг онцлоё. Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж Халдварт өвчин судлалын үндэсний төвд  тусгаарлагдсан хүнээс илэрсэн байна. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулсаар байна. Хоёр өдрийн өмнө Стамбул-Улаанбаатарын чиглэлийн  онгоцоор ирсэн 200 хүний хариу хүлээгдэж байгааг гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байсан. Тэгвэл эдгээр иргэдийн хариу эцэслэгдэж нэг тохиолдлоос /Ковид-19/ коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдлын тоо 11 болж байна.  

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоох, халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаар тусгай үүргийн онгоцоор ирсэн учир ойрын хавьтлуудыг тогтооход хүндрэл гараагүй, мөн тархвар судлалын хувьд эрсдэл бага гэдгийг хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2600 гаруй иргэн байна. Дархан-Уул аймагт 23 иргэнийг нэмж тусгаарласан. Үүнээс гадны улсад зорчсон өгүүлэмжтэй сэжигтэй хоёр тохиолдлыг ажиглалтад авч, тусгаарлажээ.

ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-аас  өвчлөлийн тав дахь эрсдлийн үнэлгээг хийсэн байна. Үнэлгээгээр манай улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа нь тогтоогдсон.  Иймд иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг даган, гараа тогтмол угаан, амны хаалт зүүн, олон нийтийн газраар явахгүй зөвлөж байна.  

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ