Селин Дион Хойд Америкийн улс орнуудад хийхээр төлөвлөсөн аялан тоглолтоо хойшлуулжээ

Энтертэйнмент

Канадын дуучин Селин Дион Хойд Америкийн улс орнуудад хийхээр төлөвлөөд байсан аялан тоглолтоо хойшлуулжээ. Дуучны бие төлөөлөгчийн мэдээлснээр аялан тоглолтоо хойшлуулах болсон шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой гэнэ. 

Селин Дион эрүүл мэндийн шалтгаанаар Хойд Америкт хийхээр төлөвлөсөн тоглолтоо хойшлуулсан байна. Түүний энэ талаарх албаны мэдээлэлд дуучин булчингийн агшилтын дараах эмчилгээ хийлгүүлж байгаа гэнэ. Селин Дион 3-р сарын 9-нөөс 4-р сарын 22-ны хооронд аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо хойшлуулан цуцлахаас аргагүйд хүрчээ. Түүний тоглолтын тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгох болно гэж албаны мэдэгдэлд дурьдсан байна. Одоогоор дуучны сүүлд гаргасан бие даасан цомог болох “Courage” цомгийг дэмжин Европт хийхээр төлөвлөсөн аялан тоглолт цуцлагдаагүй байна. Европын аялан тоглолт нь 5-р сарын 25-наас эхлэх ёстой юм байна.