Ковид-19

Энэтхэг улсын эрх баригчид өчигдөр буюу сүүлийн 24 цагт 4,213 шинэ ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгджээ.

Ингэснээр энэ улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн их халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдөр болсон байна. Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад 67,152 ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 20,916 өвчтөн эдгэрч, 2,206 өвчтөн халдварын улмаас хорвоог орхижээ.