Ковид-19

Гадаад улсад коронавируст халдвар авч тун хүнд нөхцөл байсан оюутан залуусыг эх оронд нь авчирсан. Тэднийг Монгол эмч нар эмчилж, эдгээсээр байна. Өнөөдөр 10 оюутан цар тахлаас салж, эрүүл саруул болцгоолоо. Бүрэн эдгэрсэн оюутнуудыг дараагийн тусгаарлалтад шилжүүлсэн байна. Бусад иргэдийн хувьд биеийн байдал хэвийн, удахгүй эдгэрнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй байна. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Харин 10 хүн нэмж эдгэрчээ.

ДАХИН 10 ХҮН ЭДГЭРЧ, ХӨСҮТ-ӨӨС ГАРЛАА

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ