ОХУ-аас авдаг шатахуун, эрчим хүчний импортод эрсдэл үүсэхгүйг салбарын сайд нар хэллээ 

Засгийн газар

Оросын Холбооны Улс Украинтай дайтаж нөхцөл байдал хүнд хэвээр байна. Амаргүй цаг үед хойд хөршөөс авдаг эрчим хүч, шатахууны импортод нөлөөлөх үү гэдгийг салбарын сайд нараас тодрууллаа. Олон улсын нөхцөл байдал цаашдаа хэрхэх нь тодорхойгүй байгаа ч одоогоор цахилгаан, түлшний импортод ямар нэг гацаа үүсээгүй, нөөц хэвийн байгааг хэлж байна.

Өнгөрсөн онд улсын эдийн засаг ердөө 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улсын түвшнээс доогуур, дотоодын мэргэжлийн байгууллагын төсөөлж байснаас бага үзүүлэлт болжээ. Цар тахлын хямралаас гарч чадаагүй байтал Орос Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр шатахуун, эрчим хүч, бусад бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл дагуулсан. Дээрх асуудлуудаар УИХ хаалттай хуралдсан бол голлох салбар хариуцсан сайд нар манай улсад одоогоор нөлөөлөх томоохон сөрөг нөлөө гараагүйг хэлж байна.

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдөхгүй 

Шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногт дахин 100 төгрөгөөр нэмэгдсэн нь олон улсад өсч байгаа газрын тосны үнэтэй харьцуулахад өндөр өсөлт биш гэж салбар хариуцсан сайд хэллээ. Төрөөс үнэ чөлөөлсөн тул зах зээлийн зарчмаараа өсөж байгаа үнэнд төр дахин зохицуулалт хийхгүйг ч онцолж байна. Манай улс ОХУ-аас шатахууны хараат байхаас гадна эрчим хүчний хэрэглээний дийлэнх хувийг ч Оросоос хангаж байгаа. Эрчим хүчний сайдын тухайд одоогоор ямар нэг асуудал үүсээгүй үнэ тарифын хувьд ч нэмэгдэхгүй гэдгийг хэллээ.

ОХУ гадаадын 48 оронд 200 орчим нэр төрлийн бараа экспортод гаргахаас татгалзсан. Үүнд манай улс багтаагүй ч цаашид гарах аливаа эрсдэлийг тооцон ажиллаж байгааг салбар хариуцсан сайд нар хэлж байна. Үүнээс гадна гадаад хүчин зүйлээс шалтгаалж валютын ханш хэлбэлзэх эрсдэл байгааг эдийн засагчид мөн сануулж байгаа. Харин сангийн сайдын тухайд дараах тайлбарыг өглөө.

Г.Ёндон: Роснефт компани шатахуун тогтвортой нийлүүлэхээ мэдэгдсэн 

Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь ханшийн уналт, инфляцийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэх эрсдэл байгаа тул төсөв мөнгөний бодлогод засгийн газар онцгой анхаарна гэж сангийн сайд мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ