Ковид-19

Коронавируст халдварын нөхцөл байдлыг маш сайн хяналтдаа авч чадсан хэд хэдэн орон байгаа. Тэдний нэг Камбож Улс халдвар авсан бараг л бүх иргэнээ эмчилж чадлаа. Зүүн Өмнөд Азийн Камбож Улсад нийт 126 иргэн халдвар авсан нь бүртгэгдсэн байгаа. Тэдний 125 нь эдгэрсэн тухай өчигдөр Камбожийн үндэсний телевизээс мэдээлжээ.

Ингэснээр Камбож Улсад одоо нэг л идэвхтэй халдварын тохиолдол байна. Үүнээс гадна энэ улсад сүүлийн хэдэн өдөр дараалж ямар ч халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм. Нас баралт ч бүртгэгдээгүй гэдгээрээ дэлхийн анхаарлыг татаж байгаа хэдхэн улсын нэг болж байна.