Ковид-19

Энэ оны сүүлээр коронавирусний халдвараас хамгаалах 200 сая тун вакцин бэлэн болох төлөвтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлжээ.  2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болох тухай онцолсон байна. Өнөөдөр дэлхий даяар коронавирусний эсрэг вакцин бүтээх 200 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн 10 орчим нь хүн дээр хийх эмнэлзүйн туршилтаа эхлүүлснийг ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан мэдэгдлээ.

 Тэрээр цахим хэвлэлийн хурлын үеэр

"Аз таарвал энэ ондоо багтаан хоёр газар хийгдэж байгаа вакцин бэлэн болох төлөвтэй байна"

хэмээн мэдээлсэн байна. Хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ёстой гурван бүлгийг ДЭМБ тодорхойлоод байгааг Сваминатан онцолсон байна. Үүнд: Цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж байгаа эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилтнууд, өвчлөлд эмзэг хэсэг буюу өндөр настнууд, чихрийн шижинтэй хүмүүс, халдвар авах өндөр магадлалтай хэсэг буюу эмзэг бүлгийн иргэд болон, асрамжийн газрын үйлчлүүлэгчид багтаж байна. Өнгөрсөн сарын сүүлээр томоохон эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд хэлэхдээ, 2021 оноос өмнө эхний ээлжийн вакцин бэлэн болох боломжтой ч коронавирусийг бүрэн дарахын тулд 15 тэрбум тун вакцин хэрэгтэйг мэдэгдэж байжээ.