Өнгөрсөн онд усны ослоор 31 хүүхэд амь эрсэджээ 

Эрх зүй

Манай улс урин дулааны улиралд голын усанд бага насны хүүхдүүдээ алддаг. Ёс мэт болсон энэ тохиолдол ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдлаас үүддэг болохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулдаг. Өнөөдөр ОБЕГ-аас бага балчир үрсээ үер усны аюулаас сэргийлэх аян зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Манай улс сүүлийн арван жилд 272 хүүхдээ усны ослоор алджээ. 

Тухайлбал,

2018 онд 18 

2019 онд 20 

2020 онд 33 

2021 онд 31 хүүхэд урсгал болон тогтоол усанд үйж амь насаа харамсалтайгаар алдсныг судалгаа харуулж байна. бага насны хүүхэд усанд эрсдэх тохиолдол бүр эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй бахйдал, ашиглалтын шаардлага хангаагүй хийлдэг гудас, цагираг зэрэгтэй ус руу оруулснаас үүдсэн байдаг. 

Сурагчдад усны ослоос сэргийлэх дадлагад суурилсан хичээл огт ордоггүй 

Бага насны хүүхэд усанд гүйх бүрт анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг сануулаад өнгөрдөг. Гэтэл хүүхдэд багаас нь эсвэл ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд улсын ямар ч сургууль усны ослоос урьдчилан сэргийлэх, усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг мэдэгдэхүүнийг олгодоггүй байдал нь сүүлийн 10 жилд 272 хүүхдээ усны ослоор алдсан тоон мэдээ харуулж байна. 

Усны осолд хүүхдүүдээ алдахгүйн тулд сургалтын байгууллага, онцгой байдлын газар хамтран зөвхөн аян, сэрэмжлүүлэг, анхааруулга өгөх хэмжээнд ажилласаар байх уу?

Урсгал болон тогтоол усанд хүүхдүүдийг сэлж сургахад ямар арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөртөө хэрхэн өөрчлөлт оруулах зэрэг бүрхэг хэвээр байна.