Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин Б-ийн 26 тооны адуу, малчин А-ийн 18 тооны адууг хулгайлж, хилийн тор тасдан ОХУ-ын Тува Улсын тал руу гаргажээ.
Ингээд Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Тува Улс дахь Монголын консул, Тува Улсын цагдаа нартай хамтран цаг алдалгүй ажиллаж, гэмт хэрэгтнүүдийг ОХУ-ын Тува Улсын нутгаас хулгайлсан 40 тооны адуутай нь барьж авчээ.
Одоогоор нийт хулгайлагдсан 44 тооны адуунаас 40 адууг олж, Монгол Улсын нутаг дэвсэр рүү оруулж иржээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ТВ5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн аваарай.