Ковид-19

6 сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ДУА-ийн салбар лабораторид нийт 171 хүний сорьцыг шинжилсэн. Эдгээрээс 168 хүнд коронавирус илрээгүй. Харин өчигдөр Москва-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 хүнээс ковид-19 илэрсэн байна. Насны хувьд 22-23 насны оюутнууд байна.

Мөн өнөөдөр 1 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэсэн хүний хувьд ОХУ-д суралцдаг 19 настай оюутан. 43 хоног эмчлэгдээд гарчээ. Ийнхүү батлагдсан 219 тохиолдлын 170 эдгэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ