Улаанбаатар хотын төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэлх 50 гаруй км замыг тууш замаар туулдаг. Харин энэ замыг дийлэнх жолооч хурдны зам гэж ойлгон 100 км-ээс дээш хурдтай зорчиж байгааг ТЦА-аас хэлж байна. Хурд хэтрүүлсэн тохиолдол бүр зөрчилд тооцогдож байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх замыг жолооч нар хурдны зам гэж ойлгон 100км/ц-аас давж хурдалж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Энэ замыг ашиглалтад орсон цагаас нь хурдны дээд хязгаарыг олон нийтэд мэдээлж, анхааруулсан ч одоог хүртэл хурд хэтрүүлэх зөрчил бүртгэгдсээр байгаа юм.
Тууш зам дээр суудлын автомашин 100км/ц хүртэл хурд авах боломжтой