Ковид-19

Өнгөрсөн 24 цагт манай улсад ковид-19 цар тахлын зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсэнгүй. Хийсэн бүх шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд коронавируст халдвартай 30 хүн үлдсэн. Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа учраас шаардлагатай эмчилгээнүүдийг тасралтгүй хийж байгааг онцоллоо.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, ажиглах байрны нийт 290 хүн үүнд энэ сарын 8-нд Сөүл-УБ чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүс багтаж байна. Мөн дүүрэг болон өрхийн эмнэлгээс цуглуулсан 9 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 25 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүнд вирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 227 үүнээс 197 хүнийг эмчилж эдгээгээд байна. Өнөөдрийн байдлаар 30 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 3050 хүн байна. Өчигдөр 341 хүн тусгаарлалтад шинээр орж, 286 хүн тусгаарлалтаас гарч дараагийн ажиглалтад шилжлээ. Харин цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн нислэгээр ирсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг тусгаарлан хянаж байгаа. Энд 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6 нь эрчимт эмчилгээний тасагт байна. 18 чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан 8000 гаруй хүнд тандалт шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.  

Тусгай дугаарын 119 дугаарын утсанд 146 дуудлага ирсэн бол тусгай апп-д АНУ болон Казахстанаас иргэд холбогдож коронавирусний эмнэлзүй, урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ