Ковид-19

COVID-19 цар тахлын талаарх вакцин, эмнэл зүйн мэдээллийг хүргье. Коронавируст халдвар гарснаас хойш дэлхий дахинд 45,119 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн байна. Одоогоор вакцин бүтээх 163 ажил явагдаж байгаа. Үүний 23 нь туршилт явуулах зөвшөөрлөө аваад байна. АНУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакцин судалгааны гуравдугаар шатандаа явж байгааг мэдээллээ. Эрдэмтдийн судалгаагаар COVID-19 вирус нойр булчирхайг гэмтээх эрдсэлтэй гэж үзсэн байна.

Индонез Улсын эрдэмтдийн судалгааны баг цусны даралт ихэсдэг өвчтэй коронавируст халдвар авсан хүмүүсийн дунд системт тойм судалгаа хийсэн байна. 30 судалгаанд хамрагдсан нийт 6,560 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд бусад өвчтөнтэй харьцуулахад биеийн байдал хүндрэх, нас барах, сэхээн амьдруулах тасагт хэвтэх магадлал нь хоёр дахин их байжээ. Мөн эдгэрэх магадлал нь гурав дахин удаан байсан байна. Харин  БНХАУ, Италийн эрдэмтдийн судалгаагаар коронавирус нь нойр булчирхайд гэмтэл үүсгэдэг байж болзошгүй гэж гарчээ.

Испани улсын эрдэмтэд хөл хорионы үед иргэдийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ. Судалгаанд оролцогчдын хүнс цуглуулдаг давтамж багассан ч худалдан авалт хийдэг газар нь өөрчлөгдөөгүй байна. Харин зарим нэг нэр төрлийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгджээ.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР САМАР, БЯСЛАГ, ШОКОЛАДНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДСЭН БОЛ ДАЛАЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭРС БАГАСЧЭЭ

Мөн Австрали болон АНУ-ын хоёр их сургуулийн хамтарсан баг АНУ-ын 4,042 иргэнд хандлага болсон зан байдлын судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 79.5 хувь нь шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, зарим чухал бус бизнесийн байгууллагуудыг хаах шийдвэрийг дэмжсэн хариу өгчээ. Мөн 74.1 хувь нь олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэдэг гэж хариулсан байна. Үүнээс гадна 84.3 хувь коронавирусний тархалтыг зогсооход авч хэрэгжүүлж буй бодлого нь  тохиромжтой ч хангалттай чанга биш байна гэж үзжээ.