Ковид-19

Манай улсын хувьд өнөөдөр мөн сөрөг өдөр. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг  тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Тэдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 зорчигчоос гадна тандалтын зорилгоор гурав, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 зэрэг нийт 520 хүн өчигдөр шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний дүн өнөөдөр гарч, тухайн иргэдээс ковид-19 илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

А.АМБАСЭЛМАА: ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ИРГЭДЭЭС ДАХИН ХАЛДВАР ИЛЭРСЭН

Манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 287 байгаа. Эдгээр тохиолдлууд нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Олон улсын удирдамжийн дагуу халдвар авсан өвчтнийг эмчилж, одоогоор 213 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Гэвч халдвар авч эдгэрсэн хүнээс вирус илэрч байгаа тохиолдол бусад орнуудтай адил манайд ч гарч эхэлсэн.  Гэхдээ бид хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, дээрх тохиолдлуудыг үргэлжлүүлэн ажиглалтад байлгаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д онош батлагдсан 74 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Үүнээс 10 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ