Тэгвэл өнөөдөр дэлхийн улс орнуудад ковидын нөхцөл байдал ямар байна вэ? Коронавирусний талаарх мэдээлэл Украины дайны сэдэвт дарагдан, олон улсын мэдээгээр тэр бүр яригдахгүй байгаа ч сүүлийн үеийн мэдээллээр COVID-19 коронавирусний омикрон хувилбар, мөн бусад мутацид орж өөрчлөгдсөн хувилбарууд амь бөхтэй байсаар байна.
Омикрон болон түүний дэд хувилбарууд гэж хэлж болох BA.4, BA.5 , BA.2-ын 12-ын 1 гэсэн код нэртэй давхар мутацид орсон хувилбарууд улс орнуудад дэгдэж байж болзошгүй гэнэ. Гэсэн ч нөгөөтэйгүүр ДЭМБ-ын мэдээллээр өнгөрсөн 4-р сарын 25-наас 5-р сарын 1-ний хоорондох ажиглалтаар дэлхийн улс орнуудад цар тахлын халдвар 4-р сарын 18-24-ний сүүлийн 7 хоногийн байдалтай харьцуулахад дэгдэлт 17%-иар, нас баралт 3%-иар буурсан үзүүлэлттэй байна. 2022 оны 5-р сарын 1-ний байдлаар дэлхий даяар цар тахлын 500 сая батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.