БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Пхеньянд цар тахлын “омикрон” хувилбар илэрч, энэ байдалтай холбоотойгоор Умардын эрх баригчид улс орондоо өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшин зарлажээ.
Умард Солонгосын ЦТАК мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар удирдагч Ким Жон Ун улсынхаа эрх баригч намын Улс төрийн товчооны хуралдаанаар цар тахлын халдварын тархалтыг хяналтанд авах үүрэг өгч, өндөржүүлсэн байдалд шилжихийг үүрэгджээ.
БНАСАУ, дэлхийн улс орнуудад COVID-19 коронавирус цар тахлын хэмжээнд хүртэл дэлгэрээд байхад саяхныг хүртэл энэ өвчин улс оронд нь гараагүй гэж мэдээлсээр байсан юм. Өнгөрсөн хугацаанд Пхеньяны эрх баригчид анх удаа улс оронд нь цар тахал илэрсэн талаар мэдэгджээ.