Ковид-19

Германы эрдэмтдийн гарган авахаар ажиллаж байгаа вакцин хамгийн эртдээ ирэх жилийн дундуур бэлэн болох тухай Евроньюс мэдээлжээ.

Хэд хэдэн оронд вакцин гарган авах ажлыг түргэвчилсэн байдлаар явуулж байгаа. Харин Герман Улсын Боловсрол Судалгааны сайд Анжа Карлизчек дотоодод хийгдэж байгаа вакцин ирэх жилийн дундуур бэлэн болно гэж мэдэгдлээ. Учир нь ирэх жилээс л олон хүнийг хамруулсан туршилтыг явуулах боломжтой гэдгийг тэрээр дурджээ.

Герман Улсын хувьд дотоодын гурван биотехнологийн компани вакцин гаргахаар ажиллаж байна. Анжа Карлизчек хэлэхдээ

“Вакциныг хурдан бий болгохоос илүүтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангахуйц найдвартай байх нь чухал учраас, бид маш нарийн судалгаа шинжилгээний үр дүнд гарган авсан вакциндаа хэрэглэх эрх олгоно”

хэмээн мэдэгджээ.