АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд галт зэвсгээр гал нээн халдлага үйлдсэнээс 18 сурагч, мөн нэг багш амиа алдсан байна. Халдлагыг орон нутгийн 18 настай Сальвадор Ромас гэгч үйлджээ.
Бага сургуульд халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт ирсэн цагдаа нар буудан хороожээ. Түүнчлэн хэрэгтэн цагдаа нарт эсэргүүцэл үзүүлснээс цагдаагийн хоёр ажилтан хөнгөн шархадсан байна.
Техасын амбан захирагч Грег Эбботтын мэдэгдсэнээр халдагч этгээд сургуулийн дэргэд унаж ирсэн машинаа үлдээж, улмаар сургуулийн барилга руу галт зэвсэг барин халджээ. Тэрээр гар буу болон AR-15 хагас автомат винтов буугаар зэвсэглэсэн байжээ.
Зарим мэдээллээр Ромас сургуульд халдлага үйлдэхээсээ өмнө өөрийн эмээг буудан хороосон байна. Хэрэгтэн ямар зорилгоор халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.